ЗӨВЛӨМЖ

Иргэд хуулийн этгээд дулааны техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ http://www.dulaan.mn цахим хаягаар бүртгүүлнэ.
УБДС ХК-ийн техникийн нөхцөл олгох комисс нь Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын баталсан барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зургийг үндэслэн 1 гкал/цаг хүртэл ачаалал бүхий барилгад техникийн нөхцөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.
Та цахим системд асуулгын дагуу мэдээллээ үнэн зөв бүртгүүлнэ үү.
Цахим бүртгэлд бүртгүүлсэн хүсэлтийг Техникийн нөхцөл хариуцсан инженерүүд хүлээн авч мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох байгууллагаас тодруулна.
Таны мэдээлэл буруу бүртгэгдсэн тохиолдолд хариуг цахимаар өгч хүсэлтийг шууд хаана.
Ажлын 14 хоногийн хугацаанд 30 хүсэлтэд хариу өгөх боломжтой учраас бүртгэлийг түр хугацаагаар хойшлуулж бүртгэх хугацааг цахимаар мэдээлнэ.
Програмтай холбоотой санал хүсэлт байвал доорх утсаар холбоо барина уу.
75753047 - 226
УБДС ТӨХК-ийн комиссийн шийдвэрүүд

Пин код сэргээх

УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК © 2016